Friday, February 18, 2011

Бүсгүй та дөрвөн мөртүүд (түүвэрлэв)












Бүсгүй минь чи чимээгүй шөнийн анир
Чи чимээгүй модны цас
Бүсгүй минь чи үл гүйцэлдэх цагийн зүү
Чи үл биелэгдэх сэтгэлийн хүсэл



Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ



Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү

Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын 
сахиус нь бүсгүй та юм шүү










No comments:

Post a Comment