Wednesday, February 23, 2011

Шоколадны бялуу

Үнэхээр салахын

 аргагүй сайхан бялуу шүү.



Орц:
250 мл буцалсан час халуун ус
100 гр какао нунтаг
350 гр гурил
9 гр нарийн боовны сод
2 гр нарийн боов хийх нунтаг
200 грг масло (өрөөний температурд байлгана зөөлөн нялцгай болтол)
450 гр сахар
4 өндөг
8гр ванилны охь

Тортоо бүрхэд:
170 гр масло
130 гр нунтаг какао
640 гр нунтаг сахар буюу сахарын пудр
160 мл сүү
5 мл ванилны охь
1 ш хар шоколад 70 хувьтай байвал сайн

1. Зуухаа 350 хэмд халаана хэрэв целсээр хэмжэгддэг бол 175 градусд халаана. 2 ширхэг 9 инчийн тортны сав бэлдэнэ.
2.Дунд зэргийн саванд гурил, сахар, какао,нарийн боовны сод,нарийн боов хийх нунтагаа хийн холино.
3. Холигчиндоо өндөг масло ванилны охь хийгээд дээрээс нь хуурай холимогоо бага багаар нэмж зуурмаг болоод ирэхээр нь буцалсан халуун ус хийж 2-3 мин холиод тортны 2 хэвэндээ ижил хэмжээтэй хувааж хийнэ. 30-35 мин жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатгаж үзээд мэдэж болно болсон бол чигчлүүрт ямар ч зуурмаг наалдахгүй гарч ирнэ.
4. Тортоо бүрэх шоколад. Холигчдоо сахар масло хйиж холино. Дээрээс нь сүү какао болон ванилны охь нэмж хийн холино. Хар шоколадаа хайлуулаад зуурмагтаа нэмээд 2 мин холино.
5. Бэлэн болсон тортоо хэвтэй нь 10 мин амраагаад хэвнээс нь салгаад 20 мин орчим хөргөгчинд хөргөнө. Хөрсөн тортоо дундуур нь зүсэхэд нийт танд 4 хуудас торт бий болно.
 Торт тус бүрийн дээд хэсгийг шоколадаар бүрээд хөргөгчиндөө 10 мин байлгаж биежүүлнэ.
Бэлэн болсон 4 үеэ давхарлаж тавиад үлдсэн шоколадны бүрмэлээрээ битүү бүрээд өөрийн хүссэн материалаар чимэглэнэ.





2 comments:

  1. Сайн уу? Энэ шоколадтай тоортыг хийхийн тулд би нарийн боовны нунтаг гэж яаг юуг хэлж байгааг ойлгохгүй байна.Энэ нь нарийн боовны сод биш байх, боломжтой бол нарийн боовны нунтагийг англи хэл дээр хэлээд өгөөч?

    :)

    ReplyDelete
  2. Нарийн боовны содыг англиар юу гэх вэ?

    ReplyDelete