Monday, February 14, 2011

Жимсний чанамалтай шоколадаар бүрсэн жижиг кекс

Хийхэд амархан энгийн кекс. Бэлтгэх хугацаа 1 цаг 30 мин. Амт үзэмж сайтай хөөрхөн десерт шүү.








Орц:
200 гр масло (өрөөний температурт маслоо урьдчилан гаргаж нялцгай зөөлөн болтол байлгаарай)
300 гр гурил
1,5 цайны халбага нарийн боовны нунтаг
1 цайны халбага давс
150 гр нунтаг сахар
2 том өндөг
1,5 цайны халбага ванилны охь
120 мл сүү
200гр  сахарын нунтаг буюу сахарын пудр
50 гр чихэргүй какаоны нунтаг
50 гр жимсний чанамал
12 ш бөөрөлзгөнө (дурын жижиг жимс гэхдээ чанамалтайгаа адил жимс байна)

1. Зуухаа 350 (F) буюу 175 (C) хэмд халаана. 12 ш кекснийхээ саванд масло түрхээд өнгөцхөн гурил цацна наалдуулахгүйн тулд. 
2.Тусдаа саванд гурил, нарийн боовны нунтаг болон 1/2 цайны халбага давс нэмээд сайтар холино.
3. Харин холигч савандаа зөөлөн нялцгай болсон маслоо сахартай холиод хоорондоо сайн холилдоод ирэхээр нь өндөг болон ванилны охь нэмж хийнэ.
4.Холигчныхоо хурдыг удаашруулаад гурилаа бага багаар хийхийн хажуугаар сүүгээ бас нэмж хийнэ.
5. Бэлэн болсон зуурмагаа кекснийхээ саванд ижил хэмжээтэй хувааж хийнэ.
6. Ойролцоогоор 20 мин жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүр модоор кексээ хатгаж үзэж мэднэ. Хэрэв чигчлүүр мод цэвэрхэн гарч ирвэл таны кекс бэлэн болсон гэсэн үг. Бэлэн болсон кексээ савтай нь 5 мин байлгаж хөргөөнө.
7.Хөрч байх хугацаанд нь сахарын пудр болон нунтаг какао 1/2 цайны халбага давсаа сайтар холиод дээрээс нь 2  цайны халбага сүү болон 1/2 цайны халбага ванилны охь нэмж хутгана. 1 мин орчим зөөлөн нялцгай зуурмаг хэлбэртэй болтол нь хутгана.




 8. Жижиг бөөрөнхий халбагаар кекснийхээ оройн хэсгээс цэвэрхэн хутгаж аваад жимсний чанамалаа хийгээл эргүүлэн таглана. Кекснийхээ дээд талыг бэлэн болсон шоколадаараа бүрээд орой дээр нь бөөрөлзгөнөө тавьж чимээд л таны кекс бэлэн боллоо.
 Миний хэрэглэдэг холигч хэрэг болж магад гэсэн үүднээс зургийг нь орууллаа.

No comments:

Post a Comment