Орц:
200 гр масло (өрөөний температурт маслоо урьдчилан гаргаж нялцгай зөөлөн болтол байлгаарай)
250 гр сахар
3 өндөг
200 гр цөцгий
1 цайны халбага ванилны охь
400 гр гурил
1 цайны халбага нарийн боов хийх нунтаг
200 гр нэрс
100 гр бөөрөлзгөнө
100 гр гүзээлзгэнэ
1/2 цайны халбага давс
Кексээ бүрж чимэглэхэд:
200 гр нунтаг сахар буюу сахарын пудр
50 гр хайлуулсан масло
1 цайны халбага ванилны охь
30 мл сүү
50 гр цөцгий
1. Зуухаа 350 (F) буюу 175 (C) хэмд халаана.
2.Тусдаа саванд гурил, нарийн боовны нунтаг болон 1/2 цайны халбага давс нэмээд сайтар холино.
3. Харин холигч савандаа зөөлөн нялцгай болсон маслоо сахартай холиод хоорондоо сайн холилдоод ирэхээр нь өндөг, цөцгий болон ванилны охь нэмж хийнэ.
4.Холигчныхоо хурдыг удаашруулаад гурилаа бага багаар нэмж хийнэ.
5.Холигчондоо жимснүүдээ хийж холино. 12 ширхэгтэй кексний хэвэндээ кексний зориулалтын цаас хийж өгнө хэрэв байхгүй бол кекснийхээ саванд масло түрхээд өнгөцхөн гурил цацна наалдуулахгүйн тулд. Бэлэн болсон зуурмагаа кекснийхээ саванд ижил хэмжээтэй хувааж хийнэ.
6. Ойролцоогоор 25 мин жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүр модоор кексээ хатгаж үзэж мэднэ. Хэрэв чигчлүүр мод цэвэрхэн гарч ирвэл таны кекс бэлэн болсон гэсэн үг. Бэлэн болсон кексээ 30 мин байлгаж хөргөөнө.
7.Холигчондоо сахарын пудр болон хайлсан масло хийж хутгаад зуурмаг болоод ирэхээр нь сүү цөцгийгөө нэмээд нялцгайдуу болоод ирэхээр нь ванилны охь нэмж 1-2 мин холино.Хөрсөн кекснийхээ оройг бэлэн болсон зуурмагаараа бүрээд орой дэр нь нэрс болон бөөрөлзгөнөө тавьж чимэглэнэ. Ингээд таны кекс бэлэн боллоо.
No comments:
Post a Comment