Friday, July 15, 2011

Нэргүй шүлэг №7

Цаг хугацаа намайг өнгөрсөн бодлоор минь булна
Цаг хугацаа намайг эргэлзээнд минь төөрүүлж орхино
Эргээд өнгөрснийг бодлоо дурслаа
Эхлээд хэрвээ цаг хугацааг ухрааж болдог байсан бол гэдэг бодол орж ирлээ

Хэрвээ  өнгөрсөн  үедээ очиж болдог бол гэж мөрөөдлөө
Хийсэн алдаагаа засчихаад л хурдхан буцаад ирэх юмсан гэж бодлоо
Хэдийгээр би алдаа эндэлээ заслаа ч
Хэзээ ч алдаа хийхгүй төгс амьдарч чадахгүй болохоор

Алдаагаа заслаа ч ирээдүйд болох том алдаанаас зугтаж чадахгүй болохоор
 Нэгэнт өнгөрсөнөө засахыг хүссэнгүй энэ л байгаагаараа амьдрахыг хүслээ
Хэзээ нэгэн цагт тэр алдаа эндэл азгүйтэл  надад тус болж байсныг би мартжээ
Цаг хугацаа алхам тутамд баярлуулж уйлуулж гомдоож харамсуулж ухааруулж мэдрүүлсээр л
   Цаг хугацаа өөрийнхөө үнэ цэнийг бахдалтайгаар өдөр бүр сануулсаар л



Өнгөрсөн амьралын алдаа азгүйтэл гуниглах үед минь  надад гуниг нэмнэ
Өнгөрсөн амьралын минь баяр баясал жаргалтай үед  минь жаргал нэмнэ
Өнгөрсөнөө сайнтай муутай ялгаагүй хамтад нь дурсамж болгон хадгалаад
Өнөөдөрийн жаргал гунигыг сэтгэл зүрх хэмээх дэвтэртээ дурсамж болгон бичсээр л

 Харин цаг хугацаа надад нас хэмээх хуудас нэмсээр л 

Хуучин хувцаснуудаа ашиглан чимэглэл хийх

Хуучин хэрэггүй хувцасныхаа материалыг ашиглан  хөөрхөн цэцэг хийгээд үсний даруулга, гутал, даашинз хэрхэн чимэглэх талаар санаанууд орууллаа.











Оригами цэцэгс

Зурагт үзүүлсний дагуу өнгийн цаас хайч цавуу байхад доорх цэцгэн чимэглэлийг хийх боломжтой. Хийхэд энгийн.
Хэрхэн хийх талаар доорх зурагт үзүүлэв.
1.
2.

3.

4.

5.

6.
Дэлбээнийхээ 2 талын ирмэгийг нийлүүлэн цавуудаж наана.

7.
Дэлбээнүүдээ нийлүүлэн наана.

8.

9.

10.

11.

12.
Ингээд л бэлэн боллоо.



Sunday, June 5, 2011

Нэргүй шүлэг №6

Хэрэгтэй бол гунигаа би нууна
Хэцүү байсан ч нулимсаа би тэвчина
Хүнд байлаа ч сэтгэлээ би барина
Гуниж гутарсан ч  аз жаргал баяр баясалыг би олж харна

Инээмсэглэлээрээ би уйтгараа үргээнэ
Нулимсаараа би ганцаардалаа хөөнө
Харцаараа би гунигаа нууна
Харин сэтгэлдээ дурсамжаа хадгална






Нэргүй шүлэг №5

Хөнгөн гунигаа хөтлөөд би алхлаа
Хөөрүү салхи аваад явчихвий гээд чанга атган алхлаа
Хүмүүс олоод харчихвий гэж нуун хадгаллаа
Хэн нэгэн нь мэдчихвий гээд инээмсэглэлээрээ далдлан нуулаа

Хааяхан гуниглах сайхаан
Хаврын цэцэгсийг харж гуниглах сайхан
Хайртай хосуудын жаргалтай царайг харж гуниглах сайхан
Хаврын салхинд илбүүлэн гуниглах бүр ч сайхан








Sunday, May 22, 2011

Бөөрөлзгөнтэй амтат нарийн боов

Орц:
100 гр масло өрөөнөө температурт гэсгээж зөөлөн болгосон байх
200 гр бор сахар
1 цайны халбага ванилны охь
1 том өндөг
220 гр гурил
3/4 цайны халбага хүнсний сода
1/4 цайны халбага нарийн боов хийх нунтаг
1/2 цайны халбага давс
200 мл тослог ихтэй сүү
3/4 өтгөрүүлсэн сүү
200 гр шинэ бөөрөлзгөнө
Нунтаг сахар чимэглэхэд бага хэмжээгээр

1. Зуухаа 175 цельс градусд халаана. Том саванд цахилгаан холигч ашиглаад масло болон сахараа бие биеэнд нь уустал нь хутгана. Өндөг болон ванилны охь нэмж холино. Тусдаа саванд гурил давс,хүнсний сода болон нарийн боов хийх нунтагаа холино. Сахар болон маслоны зуурмаган дээрээ тослог ихтэй сүү болон холисон гурилаа ээлжлүүлэн хийнэ. Зуурмагаа сайтар холиод хавтгай нарийн боов хийх хуудсан дээр хооронд нь 5 см зайтай 30 гр орчимоор буюу 2 том халбага хэмжээтэй байрлуулна. 15-17 мин алтан шаргал өнгөтэй болтол нь жигнэнэ.

2. Дунд зэрэг саванд өтгөрүүлсэн сүү болон 50 гр бор сахараа нэмж холиод крем болтол нь холино. Бөөрөлзгөнөө нухашлаад сүүн крем дээр нэмж хийн холино.


3.Жигнэмэгнийхээ нэг талд бөөрөлзгөний кремээ түрхээд дахиад нэг жигнэмэг нэмж тавиад хавчуурга шиг болгоод нунтаг сахараа дээрээс нь цацаад л бэлэн боллоо.

Бодол №4

Үдийн мэнд блогхон минь. Өөрийн жижигхэн орон зайдаа орж ирэлгүй ямар их удчихваа. Магадгүй сэтгэл санаа минь өдийг хүртэл тогтворгүй байсын боловуу да. Хэдэн өдөр үргэлжилсэн бороо орсон хүйтэн гунигтай өдрүүд өнөөдөр л дуусаж байх шиг. Яг л миний сэтгэл санаатай адилхан өдрүүд болж өнгөрлөө. Гэхдээ өнөөдрөөс эхэлж нартай сайхан гэгээлэг зуны өдрүүд шиг өөрийнхөө сэтгэлд гунигийн хар үүл дахиж хуримтлуулахгүйэ. Гадаа дулаахан зөөлөн салхи үлээгээд л энэ салхинд илбүүлээд суугаад л баймаар байна.
Яг энэ мөчид би өөрийнхөө бурханаас илгээсэн сайн найз нөхдийнхөө талаар бодож сууна. Тэдэнгүй бол би яах байснаа үнэхээр мэдэхгүйм. Сэтгэлээр унаж хүнд бэрх үе тохиоход минь үргэлж дэргэд минь намайг гэх найзуудтай би азтай хүн. Хүнд үед нүүрээ буруулах хуурамч төрхгүй үнэнч сайхан найзууддаа баярлалаа.

Monday, April 4, 2011

Амттай ягаахан шейк

Хийхэд амархан бас их гоё амттай өнгө үзэмж сайтай шейк.
Орц:
1 ш киви хэрчсэн
1 ш банана хальсалж хэрчсэн
50 гр нэрс
150 гр гүзээлзгэнэ
250 гр мөс (жижиг дөрвөлжин)
100 мл жүржийн шүүс
250 мл тараг

 Хэрвээ зурган дээрхтэй адилаар чимэглэхийг хүсвэл
2 ш интоор болон сүүн крем байхад болно.

Орцоо холигчондоо хийгээд 2-3 мин холино.

Бодол №3

Өнөөдөр чамд тоxиоx зовлон шаналал бvр
Маргаашийн жаргалтай амьдралын эxлэл гэдгийг сана
Баярын нулимс унагаx өдөр vvнээс олон гэдгийг уxааран
Багтаж ядан vерлэx зовлонт нулимсаа гамна

Буруу биш зөв яваа цагт
Буян нь ирнээ тэр өдрийг xvлээ
Уруудаж биш уxаарч яваа цагт
Урам нь ирнээ тэр өдрийг xар

Ганц тоxиосон мууxай бvxнээ vдэн эцсийн удаа уйлаад
Мянга мянган жаргалын өмнөөс цээж дvvрэн инээгээрэй

Wednesday, February 23, 2011

Нэргүй шүлэг №4



Сэнгэсэн сайхан агаартай сэтгэл татам нутгаа би санажийна
Сэмхэн гуниг төрүүлэх хөнгөн салхийг нь би санажийнэ
Хээр талд татсан гайхамшигтай тэр л солонгыг санажийнэ
Хэнзхэн бага насандаа тоголж байсан тэр л байгалийг санаж байна

Уулс үүлс нь нийлсэн улаа туяарсан тэнгэрийн хаяаг санажийнэ
Уйдаж явахдаа алхаж төөрсөн тэр цэлгэр талийг санажийнэ
Уйлж суухдаа өвөөдөө эрхэлж байсан тэр охиныг би санажийнэ

Энгэрт эрхэлж үгэнд нь тунихад минь эелдэгээр инээмсэглэдэг ээжийгээ би санажинэ
Ээждээ загнуулчихаад уруу цайралж доголон нулимс унагахад минь энхрийлж тэвэрдэг эмээгээ би санажийнэ
Ааш хөдөлөөд буруу хараад суухад минь аргадаж суудаг аавыгаа би санажийнэ
Атга чихэр хадгалаад надад өгөх гээд суужийдаг өвөөгөө би санажийнэ

Би санажийна би бүгдийг нь санажийнэ

Бодол №2

Унах гэж навч ургадаг юм байх да
Гуниглах гэж би чамайг хайрладаг юм байх да
Гандах гэж цэцэгс дэлбээлдэг юм байх да
Шаналах гэж сэтгэл тэмүүлдэг юм байх да

Нэргүй шүлэг №3

Хайр хайр л гэх юм 
Хаана байгаан тэр хайр нь
Хүлээж суух уу
Хайж явах уу
Чи намайг танихгүй
Би чамайг мэдэхгүй 
Чамтай учирах гээд л 
Чамайг хүлээгээл 
Чи зөрж өнгөрөөл
Би анзаарахгүй алхаад л
Сэтгэл минь хоосон зайгаа харамлаад л 
Би нь бусдын хайраар дүүргэх гээд л
Сэтгэл минь тэр нэгнийг хүлээгээд л 
Би нь тэр нэгнийг хүлээж чадахгүй яараад л
Бурууд сэтгэлээ харамгүй зориулаад л 
Буцаагаад харин эдгээж чадахгүй юм
Хүсэхэд хясдаг нь хорвоогийн жам бололтой
Хүлээж чадахгүй яардаг нь бүсгүй хүний зан бололтой

Би Монгол

Би Монгол
Билиг заяа төгс ээжийн охин
Бэтгэртлээ шаналж үзсэн гунигийн дагина
Би Монгол
Омог заяа төгс эхийн үр
Өөдрөг орчлонгийн сүүдрийг хөөх гэж ирсэн охин заяа 
Уйл гэж нулимс заяадаг байхаа?
Ухаар гэж сэтгэл заяадаг байхаа?
Зоригтой бай гэж инээмсэглэл заяадаг байхаа?
Зовлонгийн өөдөөс тэгвэл би бахдалтай нь аргагүй тас тас хөхрөе 



зохиогчийг нь мэдэхгүй миний дуртай шүлэгнүүдийн нэг нь

Шоколадны бялуу

Үнэхээр салахын

 аргагүй сайхан бялуу шүү.



Орц:
250 мл буцалсан час халуун ус
100 гр какао нунтаг
350 гр гурил
9 гр нарийн боовны сод
2 гр нарийн боов хийх нунтаг
200 грг масло (өрөөний температурд байлгана зөөлөн нялцгай болтол)
450 гр сахар
4 өндөг
8гр ванилны охь

Тортоо бүрхэд:
170 гр масло
130 гр нунтаг какао
640 гр нунтаг сахар буюу сахарын пудр
160 мл сүү
5 мл ванилны охь
1 ш хар шоколад 70 хувьтай байвал сайн

1. Зуухаа 350 хэмд халаана хэрэв целсээр хэмжэгддэг бол 175 градусд халаана. 2 ширхэг 9 инчийн тортны сав бэлдэнэ.
2.Дунд зэргийн саванд гурил, сахар, какао,нарийн боовны сод,нарийн боов хийх нунтагаа хийн холино.
3. Холигчиндоо өндөг масло ванилны охь хийгээд дээрээс нь хуурай холимогоо бага багаар нэмж зуурмаг болоод ирэхээр нь буцалсан халуун ус хийж 2-3 мин холиод тортны 2 хэвэндээ ижил хэмжээтэй хувааж хийнэ. 30-35 мин жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатгаж үзээд мэдэж болно болсон бол чигчлүүрт ямар ч зуурмаг наалдахгүй гарч ирнэ.
4. Тортоо бүрэх шоколад. Холигчдоо сахар масло хйиж холино. Дээрээс нь сүү какао болон ванилны охь нэмж хийн холино. Хар шоколадаа хайлуулаад зуурмагтаа нэмээд 2 мин холино.
5. Бэлэн болсон тортоо хэвтэй нь 10 мин амраагаад хэвнээс нь салгаад 20 мин орчим хөргөгчинд хөргөнө. Хөрсөн тортоо дундуур нь зүсэхэд нийт танд 4 хуудас торт бий болно.
 Торт тус бүрийн дээд хэсгийг шоколадаар бүрээд хөргөгчиндөө 10 мин байлгаж биежүүлнэ.
Бэлэн болсон 4 үеэ давхарлаж тавиад үлдсэн шоколадны бүрмэлээрээ битүү бүрээд өөрийн хүссэн материалаар чимэглэнэ.





Ээжээ

Ээжээ охин нь

Өөрөө одоо ганцаараа болохоор
Өвдөхөөрөө таныгаа л санах юм
Өөдөсхөн байхаас минь энхрийлсэн таныгаа л би санах юм
Өвдсөнийг минь дуулаад уйлахвий гэсэндээ өөдөөс тань хараад би инээдэг юм

Уурлахаараа таньдаа  л туних юм
Уурандаа хэлсэн үгээ бодоод харамсах юм
Уйлуулахгүй гээд урдаас нь хараад уучлалт гуйж бас чадахгүй юм
Уужуу сэтгэлтэй ижий минь та уучлал эрэхийг минь харцнаас минь олоод харчих юм

Энгэрт нь эрхэлж өссөн ээжийгээ би санаж байна
Энэ хорвоо дээрх амьд бурхан ээжийгээ би үгүйлж байна
Ухаалаг үгний тань учирыг одоо л би ойлгож байна
Уужуу сайхан сэтгэлийг тань одоо л би мэдэрч байна

Ээж минь ажилсаг эелдэг бас шулуухан
Эргэх цагийн жамаар нас ахисан ч
Энэ бидний төлөө үргэлж л инээмсэглэн ажилласаар л
Ээжийгээ нэг амраах юмсан эхийгээ нэг баярлуулчих юмсан

Хол байгаа болхоор санаа нь зовж л байгаа байх ээж минь
Битгий санаагаа чилээ ээж минь охин нь тань шиг эрч хүчтэй
Харьд байгаа болохоор санаж л байгаа байх
Битгий бэтгэртлээ их санаарай охин нь удахгүй таньдаа очино

Tuesday, February 22, 2011

Цөцгийтэй сүүтэй зөөлөн талх

Энэ их амархан орц ч бага ордог талх. Гэхдээ яаг талх гэхээсээ илүү зөөлөн кексэрхүү болдийн байлээ торт болгоод ч бас ашиглаж болохоор шүү.

Орц:
350 гр гурил
1 гр нарийн боов хийх сод
3гр давс
225 гр масло
600 гр сахар
6 өндөг
5мл лемоны охь
10 мл ванилны охь
250 мл цөцгийтэй сүү

1.Зуухаа 325 (F) буюу 165 (C) хэмд халаана. Тортны дунд зэргийн хэмжээтэй хэвэндээ өнгөцхөн масло түрхээд гурил өнгөц цацна наалдуулахгүйн тулд.
2.Гурил ,нарийн боов хийх сод,давсаа тусда саванд холино.
3.Холигчиндоо масло болон сахараа хийж бие биендээ уустал холиод дээрээс нь лемоны охь болон ванилны охь нэмээд зуурмаг маань сайн холилдоод ирэхээр нь  цөцгийтэй сүүгээ нэмж холино.
4. Бэлэн болсон зуурмагаа хэвэндээ хийгээд 90 мин жигнэнэ. 1 цаг болтол зуухаа онгойлгож болохгүй шүү.Бэлэн болохоор нь хэвтэй нь 10 мин амраагаад хэвнээс нь салгаад хүссэнээрээ чимэглээрэй.