Sunday, February 13, 2011

Төрсөн өдрийн бялуу хийх

Миний хамгийн анх хийсэн бялуу жимстэй төрсөн өдрийн бялуу. Хийхэд амархан орц нь энгийн тул ажиллагаа бага. Хэмжих нэгжийг нь англи болон монгол дээр бичлээ магадгүй танд хэрэг болох байх гэсэн үүднээс.
Орц:
200 гр масло                                                            ( 1 cup butter)
400 гр сахар                                                             (2 cup white cane sugar)
1 цайны халбага Ванилин охь                               ( 1 teaspoon vanilla extract)
4 өндөг                                                                     ( 4 large egg)
3 цайны халбага нарийн боов хийх нунтаг          (3 teaspoon baking powder)
600 гр гурил                                                             (3 cup flour)
200 гр сүү                                                                 ( 1 cup milk)
Чимх давс

Чимэглэхэд:
300 мл тослог ихтэй сүү
300 гр гүзээлзгэнэ
200гр  нэрс
Тортоо чийглэн зөөлөм амт оруулахад:
2 цайны халбага зөгийн бал
200 мл ус
200 гр сахар
1 цайны халбага Ванилин охь

1. Зуухаа 350 (F) буюу 175 (C) хэмд халаана. 9х13 инч хэмжээтэй нэг  том тортны дугуй төмөр сав эсвэл 3 ширхэг 8 юмуу 9 инч  тортны дугуй төмөр сав бэлдэнэ.
2.Маслыг өрөөний температурд зөөлөн нялцгай болтол байлгана. Яарч байгаа үед печэнд хйигээд жаахан халаачиж болно. Сахар болон маслыг холигчдоо хийн бие биедээ уусаад ирэх үед нь ванилны охь нэмж холино.
3. Өндөгөө зуурмагтаа нэмж холино.
4. Нарийн боовны нунтаг болон гурилтаа тусдаа саванд хэмжиж хийгээд чимх давс нэмэн сайн холиод зуурмагтаа бага багаар нэмж холино.
5. Зуурмагаа хэвэнд хийнэ.Тортныхаа савыг маслоор тослоод жаахан гурил цацчихаад бэлэн болсон зуурмагаа хийвэл таны торт наалдахгүй.
 Дунджаар 25-35 минут жигнэнэ.

6. Тортоо чийглэх сироп бэлдэх амархан. Ус болон сахараа хольж халаагаад сахар усанд хайлж дуусахад зөгийн балаа нэмээд уусаж дуусахад нь ванилний охь нэмэн жаахан халаагаад хөргөнө.
7. Сүүгээ холигчид хийн өтгөн крем болтол хутгана. Удаанаар эхлээд хурдаа бага багаар нэмж хутгана. Жимсээ угаагаад өөрийн хүссэн хэлбэр хэмжээтэй хэрчинэ.
8. Тортоо бэлэн болонгуут тортны төмөр савтай нь 30 мин орчим хөргөөд савнаас нь салгана.
Бэлэн болсон тортон дээрээ сиропоо цацаж чийглэнэ.
9. Тортныхоо дундуур зүсээд сүүн крем болон жимсээ түрхэж тавиад дараагийн үеийг давхарлан тавиад тортоо бүтэн сүүн кремээрээ бүрээд өөрийн тааллаараа чимнэ дэ.Энэхүү тортыг хийхэд танд 1-2 цаг л шаардагдана.

1 comment:

  1. Sain bnau? Bi ene toortiig hiisen chini minii cake-naas undugnii shar amtagdaad bhiin, yagaad ingeed baigaa yum boloo tuslaach

    ReplyDelete