Wednesday, February 23, 2011

Нэргүй шүлэг №4



Сэнгэсэн сайхан агаартай сэтгэл татам нутгаа би санажийна
Сэмхэн гуниг төрүүлэх хөнгөн салхийг нь би санажийнэ
Хээр талд татсан гайхамшигтай тэр л солонгыг санажийнэ
Хэнзхэн бага насандаа тоголж байсан тэр л байгалийг санаж байна

Уулс үүлс нь нийлсэн улаа туяарсан тэнгэрийн хаяаг санажийнэ
Уйдаж явахдаа алхаж төөрсөн тэр цэлгэр талийг санажийнэ
Уйлж суухдаа өвөөдөө эрхэлж байсан тэр охиныг би санажийнэ

Энгэрт эрхэлж үгэнд нь тунихад минь эелдэгээр инээмсэглэдэг ээжийгээ би санажинэ
Ээждээ загнуулчихаад уруу цайралж доголон нулимс унагахад минь энхрийлж тэвэрдэг эмээгээ би санажийнэ
Ааш хөдөлөөд буруу хараад суухад минь аргадаж суудаг аавыгаа би санажийнэ
Атга чихэр хадгалаад надад өгөх гээд суужийдаг өвөөгөө би санажийнэ

Би санажийна би бүгдийг нь санажийнэ

Бодол №2

Унах гэж навч ургадаг юм байх да
Гуниглах гэж би чамайг хайрладаг юм байх да
Гандах гэж цэцэгс дэлбээлдэг юм байх да
Шаналах гэж сэтгэл тэмүүлдэг юм байх да

Нэргүй шүлэг №3

Хайр хайр л гэх юм 
Хаана байгаан тэр хайр нь
Хүлээж суух уу
Хайж явах уу
Чи намайг танихгүй
Би чамайг мэдэхгүй 
Чамтай учирах гээд л 
Чамайг хүлээгээл 
Чи зөрж өнгөрөөл
Би анзаарахгүй алхаад л
Сэтгэл минь хоосон зайгаа харамлаад л 
Би нь бусдын хайраар дүүргэх гээд л
Сэтгэл минь тэр нэгнийг хүлээгээд л 
Би нь тэр нэгнийг хүлээж чадахгүй яараад л
Бурууд сэтгэлээ харамгүй зориулаад л 
Буцаагаад харин эдгээж чадахгүй юм
Хүсэхэд хясдаг нь хорвоогийн жам бололтой
Хүлээж чадахгүй яардаг нь бүсгүй хүний зан бололтой

Би Монгол

Би Монгол
Билиг заяа төгс ээжийн охин
Бэтгэртлээ шаналж үзсэн гунигийн дагина
Би Монгол
Омог заяа төгс эхийн үр
Өөдрөг орчлонгийн сүүдрийг хөөх гэж ирсэн охин заяа 
Уйл гэж нулимс заяадаг байхаа?
Ухаар гэж сэтгэл заяадаг байхаа?
Зоригтой бай гэж инээмсэглэл заяадаг байхаа?
Зовлонгийн өөдөөс тэгвэл би бахдалтай нь аргагүй тас тас хөхрөе 



зохиогчийг нь мэдэхгүй миний дуртай шүлэгнүүдийн нэг нь

Шоколадны бялуу

Үнэхээр салахын

 аргагүй сайхан бялуу шүү.



Орц:
250 мл буцалсан час халуун ус
100 гр какао нунтаг
350 гр гурил
9 гр нарийн боовны сод
2 гр нарийн боов хийх нунтаг
200 грг масло (өрөөний температурд байлгана зөөлөн нялцгай болтол)
450 гр сахар
4 өндөг
8гр ванилны охь

Тортоо бүрхэд:
170 гр масло
130 гр нунтаг какао
640 гр нунтаг сахар буюу сахарын пудр
160 мл сүү
5 мл ванилны охь
1 ш хар шоколад 70 хувьтай байвал сайн

1. Зуухаа 350 хэмд халаана хэрэв целсээр хэмжэгддэг бол 175 градусд халаана. 2 ширхэг 9 инчийн тортны сав бэлдэнэ.
2.Дунд зэргийн саванд гурил, сахар, какао,нарийн боовны сод,нарийн боов хийх нунтагаа хийн холино.
3. Холигчиндоо өндөг масло ванилны охь хийгээд дээрээс нь хуурай холимогоо бага багаар нэмж зуурмаг болоод ирэхээр нь буцалсан халуун ус хийж 2-3 мин холиод тортны 2 хэвэндээ ижил хэмжээтэй хувааж хийнэ. 30-35 мин жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатгаж үзээд мэдэж болно болсон бол чигчлүүрт ямар ч зуурмаг наалдахгүй гарч ирнэ.
4. Тортоо бүрэх шоколад. Холигчдоо сахар масло хйиж холино. Дээрээс нь сүү какао болон ванилны охь нэмж хийн холино. Хар шоколадаа хайлуулаад зуурмагтаа нэмээд 2 мин холино.
5. Бэлэн болсон тортоо хэвтэй нь 10 мин амраагаад хэвнээс нь салгаад 20 мин орчим хөргөгчинд хөргөнө. Хөрсөн тортоо дундуур нь зүсэхэд нийт танд 4 хуудас торт бий болно.
 Торт тус бүрийн дээд хэсгийг шоколадаар бүрээд хөргөгчиндөө 10 мин байлгаж биежүүлнэ.
Бэлэн болсон 4 үеэ давхарлаж тавиад үлдсэн шоколадны бүрмэлээрээ битүү бүрээд өөрийн хүссэн материалаар чимэглэнэ.





Ээжээ

Ээжээ охин нь

Өөрөө одоо ганцаараа болохоор
Өвдөхөөрөө таныгаа л санах юм
Өөдөсхөн байхаас минь энхрийлсэн таныгаа л би санах юм
Өвдсөнийг минь дуулаад уйлахвий гэсэндээ өөдөөс тань хараад би инээдэг юм

Уурлахаараа таньдаа  л туних юм
Уурандаа хэлсэн үгээ бодоод харамсах юм
Уйлуулахгүй гээд урдаас нь хараад уучлалт гуйж бас чадахгүй юм
Уужуу сэтгэлтэй ижий минь та уучлал эрэхийг минь харцнаас минь олоод харчих юм

Энгэрт нь эрхэлж өссөн ээжийгээ би санаж байна
Энэ хорвоо дээрх амьд бурхан ээжийгээ би үгүйлж байна
Ухаалаг үгний тань учирыг одоо л би ойлгож байна
Уужуу сайхан сэтгэлийг тань одоо л би мэдэрч байна

Ээж минь ажилсаг эелдэг бас шулуухан
Эргэх цагийн жамаар нас ахисан ч
Энэ бидний төлөө үргэлж л инээмсэглэн ажилласаар л
Ээжийгээ нэг амраах юмсан эхийгээ нэг баярлуулчих юмсан

Хол байгаа болхоор санаа нь зовж л байгаа байх ээж минь
Битгий санаагаа чилээ ээж минь охин нь тань шиг эрч хүчтэй
Харьд байгаа болохоор санаж л байгаа байх
Битгий бэтгэртлээ их санаарай охин нь удахгүй таньдаа очино

Tuesday, February 22, 2011

Цөцгийтэй сүүтэй зөөлөн талх

Энэ их амархан орц ч бага ордог талх. Гэхдээ яаг талх гэхээсээ илүү зөөлөн кексэрхүү болдийн байлээ торт болгоод ч бас ашиглаж болохоор шүү.

Орц:
350 гр гурил
1 гр нарийн боов хийх сод
3гр давс
225 гр масло
600 гр сахар
6 өндөг
5мл лемоны охь
10 мл ванилны охь
250 мл цөцгийтэй сүү

1.Зуухаа 325 (F) буюу 165 (C) хэмд халаана. Тортны дунд зэргийн хэмжээтэй хэвэндээ өнгөцхөн масло түрхээд гурил өнгөц цацна наалдуулахгүйн тулд.
2.Гурил ,нарийн боов хийх сод,давсаа тусда саванд холино.
3.Холигчиндоо масло болон сахараа хийж бие биендээ уустал холиод дээрээс нь лемоны охь болон ванилны охь нэмээд зуурмаг маань сайн холилдоод ирэхээр нь  цөцгийтэй сүүгээ нэмж холино.
4. Бэлэн болсон зуурмагаа хэвэндээ хийгээд 90 мин жигнэнэ. 1 цаг болтол зуухаа онгойлгож болохгүй шүү.Бэлэн болохоор нь хэвтэй нь 10 мин амраагаад хэвнээс нь салгаад хүссэнээрээ чимэглээрэй.


Sunday, February 20, 2011

Нэргүй шүлэг №2

Дурсахдаа дусал нулимс унагав
Дурсамжиндаа сэтгэлээ уян санаашрав
Санахдаа сайхан бүхнээ дурсав
Санаа алдахдаа саарал дурсамжаа сөхөв
Бодолдоо борхон зүрх минь догдлов
Бодлогошрон суухдаа болохгүй бүхнээ санав
Мөрөөдөлдөө мөнхийн хайрыг дүрслэв
Мөдхөн замхран одоход нь биелүүлж өгөхийг бурханаас гуйв
Зүүдэндээ зүггүй охин болов
Зөрөөд өнгөрөх танихгүй залууд зүрхээ өгч орхив
Сэрээд шинэхэн зүүдээ санахыг хичээв
Сэтгэл татам залуугийн сайхан царайг санахыг оролдов
Богинохон хэрнээ учиртай зүүдний минь гол дүр 
Бодолд минь эргэж орж ирсэнгүй
Эгэлхэн зүүдний минь эзэн 
Эргээд үзэгдэхээн байчихав






Нэргүй шүлэг №1


Чамайг гомдоочихсон болохоор чамтай уулзахаас зугтана би 
Чиний сэтгэлрүү хүйтэн ус цацчихсан болохоор чамтай харц тулахаас айна би
Чимээгүй хайрлах чиний сэтгэлийг мэддэг ч
Чамд эргээд очиж чадахгүй болохоор 
Чин зүрхнээс чамайг хайрлах хүн байдаг болохоор
Чамайг минь надаас илүү халамжлах болохоор
Чамд гуниглах харуусалтай дурсамж үлдээсэн болохоор
Чамайг үргэлж баяр баясгалантай сайхан яваасай гэсэндээ
Чинийхээ жаргалыг бодоод хожимдож ухаарсан өөрийн сэтгэлээ татав би
Чимээгүйхэн санах зүрхээ чамайгаа бодоод нууцлав би
Эргээд чамтайгаа нийллээ гээд инээмсэглээд хамтдаа алхаж чадахгүй болохоор
Энэ байгаа чигээрээ чи миний хайрыг мэдээгүй явсан нь дээр гэж бодсон учираас
Надад өгсөн сайхан хайр чин сэтгэлийг чинь дурсамж болгон хадгалаад
Насан туршдаа нандигнаж явая гэсэндээ чамд хайртайгаа хэлсэнгүй уучилаарай 





Friday, February 18, 2011

Бүсгүй та дөрвөн мөртүүд (түүвэрлэв)












Бүсгүй минь чи чимээгүй шөнийн анир
Чи чимээгүй модны цас
Бүсгүй минь чи үл гүйцэлдэх цагийн зүү
Чи үл биелэгдэх сэтгэлийн хүсэл



Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ



Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү

Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын 
сахиус нь бүсгүй та юм шүү










Smile

A smile is a sign of love 
A smile is a sign of a care
A smile is a sign of  cheer
A smile is a sign of trust
A smile is a sign of joy
A smile is a sign of hope
A smile is a sign of friendliness 
A smile is a sign of you being my friend
A smile is a sign of respect
A smile makes the heart going...
So just smile and make this a a better world to live in ^^

Thursday, February 17, 2011

Бодол №1

Сайн уу блог минь өнөөдөр юм бичих гэсэн нэг л залхуу хүрээд болдоггүй ааш нь таараагүй өдөр юм байлгүй дэ. Цаг агаар хүний сэтгэл санаанд бас давхар нөлөөлчих юмаа. Бүүдгэр саарал салхитай өдөр цаанаа л нэг гунигтай орондоо хэвтээд л баймаар байдийн.Хэнтэй ч дугармааргүй юу ч хиймээргүй зүгээр л ном унших юмуу эсвэл өнгөрснөө бодон суумаар.Заримдаа өнгөрсөн амьдралынхаа аль нэг хүссэн үедээ очоод алдаагаа засах боломж олдвол засах зүйл өчнөөн л байна. Гэхдээ хэрвээ амьдралынхаа аль нэг үеийн алдааг зассан бол би өдийд ингэж яваа ч үгүй ч үү алдсан зүйл байхад алдаан дээрээсээ олсон ч юм бас байгаа болохоор энэ чигээрээ явсан ч зүгээр юм шиг. Тийм болхоор өнгөрсөн амьдралын минь алдаа хүртэл надад тус болсон ч юм шиг үгүй ч юм шиг. Өнөөдөр чинь яасан ч сонин хоёрдмол өдөрөв дэ, аз болоход ямар нэгэн чухал шийдвэр гаргах зүйлтэй тулгарсангүй. Миний хувьд эргэж буцсан ааштай онцгүй өдөр байлаа.

Tuesday, February 15, 2011

Гүзээлзгэнэ болон тарагны шейк

Энэ гайхалтай хурдан хийхэд амархан шейкийг халуун зун уугаад суух сайхан шүү.
 Орц:
400 гр гүзээлзгэнэ
2 банана хальснаас нь салгаж хэрчсэн
2 аяга мөс
400 мл ванилтай тараг (энгийн тараг байсан ч болно гэхдээ чихэрлэг амт багатай шейк болно)

Орцоо холигчтоо хийгээд 1 аяга мөс хийгээл холино. Шейкээ нялцгай болоод ирэнгүүт нь дараагийн 1 аяга мөсөө хийж 1-2 минут холиод л таны шейл бэлэн боллоо. Хэрэв шейк тань чихэрлэг амт багатай санагдвал та жаахан гүзээлзгэний амт оруулагч хольж болно.

Инээмсэглэл

Инээмсэглэл - энэ бол таныг хайрлах бас нэгэн шалтгаан. Таны инээмсэглэл бусдад аз жаргал, гэрэл гэгээ магадгүй хэн нэгэний амьдрах итгэл нь ч байж болно. Та инээмсэглэлээ гээд мөнгө төлөхгүй, бас мөнгө ч олохгүй. Гэвч инээмсэглэлийг мөнгөөр худалдан авч чадахгүй. Та үүгээрээ бусдад аз жаргал бэлэглэж байгаа шүү дээ. Таны инээмсэглэл хэдэн мянган үгний илэрхийлэл болно. 

Миний бодлоор хамгийн сайхан инээмсэглэл хүний сэтгэлийн гүнээс ундарч буй, баяр баясал, аз жаргалыг илэрхийлж буй тэр л инээмсэглэл байх. 

Сэтгэлийн гэрэлтэй хүнийг ертөнцийн гэрэл орхихгүй гэж миний нэгэн танил надад хэлж байсан. Би энэ үгэнд үнэхээр дуртай. Тэгэхээр инээмсэглэл гэдэг үнэхээр агуу сайхан зүйл байгаа биз (^_^) Хамгийн гол нь таны тэр инээмсэглэлээс халуун дулаан сайхан сэтгэл мэдрэгдэж байвал та үнэхээр гайхалтай нэгэн. Дотроосоо гэрэлтдэг хүн хамгийн сайхан хүн. Би ингэж л боддог. Та ганцхан инээмсэглэлээр бусдад маш их зүйл бэлэглэж байна гэсэн үг. Тэгэхээр инээмсэглэл бас том бэлэг байгаа биз.

Цөцгийтэй жимстэй жижиг кекс

Энэ их гоё кекс байлээ та бүхэн туршаад үзээрэй. Хийхэд ч амархан.

Орц:
200 гр масло (өрөөний температурт маслоо урьдчилан гаргаж нялцгай зөөлөн болтол байлгаарай)
250 гр сахар
3 өндөг
200 гр цөцгий
1 цайны халбага ванилны охь
400 гр гурил
1 цайны халбага нарийн боов хийх нунтаг
200 гр нэрс
100 гр бөөрөлзгөнө
100 гр гүзээлзгэнэ
 1/2 цайны халбага давс


 Кексээ бүрж чимэглэхэд:
200 гр нунтаг сахар буюу сахарын пудр
50 гр хайлуулсан масло
1 цайны халбага ванилны охь
30 мл сүү
50 гр цөцгий


1. Зуухаа 350 (F) буюу 175 (C) хэмд халаана. 
2.Тусдаа саванд гурил, нарийн боовны нунтаг болон 1/2 цайны халбага давс нэмээд сайтар холино.
3. Харин холигч савандаа зөөлөн нялцгай болсон маслоо сахартай холиод хоорондоо сайн холилдоод ирэхээр нь өндөг, цөцгий болон ванилны охь нэмж хийнэ.
4.Холигчныхоо хурдыг удаашруулаад гурилаа бага багаар нэмж хийнэ.
5.Холигчондоо жимснүүдээ хийж холино. 12 ширхэгтэй кексний хэвэндээ кексний зориулалтын цаас хийж өгнө хэрэв байхгүй бол  кекснийхээ саванд масло түрхээд өнгөцхөн гурил цацна наалдуулахгүйн тулд. Бэлэн болсон зуурмагаа кекснийхээ саванд ижил хэмжээтэй хувааж хийнэ.
6. Ойролцоогоор 25 мин жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүр модоор кексээ хатгаж үзэж мэднэ. Хэрэв чигчлүүр мод цэвэрхэн гарч ирвэл таны кекс бэлэн болсон гэсэн үг. Бэлэн болсон кексээ 30 мин байлгаж хөргөөнө.




7.Холигчондоо сахарын пудр болон хайлсан масло хийж хутгаад зуурмаг болоод ирэхээр нь сүү цөцгийгөө нэмээд нялцгайдуу болоод ирэхээр нь ванилны охь нэмж 1-2 мин холино.Хөрсөн кекснийхээ оройг бэлэн болсон зуурмагаараа бүрээд орой дэр нь нэрс болон бөөрөлзгөнөө тавьж чимэглэнэ. Ингээд таны кекс бэлэн боллоо.

Monday, February 14, 2011

Жимсний чанамалтай шоколадаар бүрсэн жижиг кекс

Хийхэд амархан энгийн кекс. Бэлтгэх хугацаа 1 цаг 30 мин. Амт үзэмж сайтай хөөрхөн десерт шүү.








Орц:
200 гр масло (өрөөний температурт маслоо урьдчилан гаргаж нялцгай зөөлөн болтол байлгаарай)
300 гр гурил
1,5 цайны халбага нарийн боовны нунтаг
1 цайны халбага давс
150 гр нунтаг сахар
2 том өндөг
1,5 цайны халбага ванилны охь
120 мл сүү
200гр  сахарын нунтаг буюу сахарын пудр
50 гр чихэргүй какаоны нунтаг
50 гр жимсний чанамал
12 ш бөөрөлзгөнө (дурын жижиг жимс гэхдээ чанамалтайгаа адил жимс байна)

1. Зуухаа 350 (F) буюу 175 (C) хэмд халаана. 12 ш кекснийхээ саванд масло түрхээд өнгөцхөн гурил цацна наалдуулахгүйн тулд. 
2.Тусдаа саванд гурил, нарийн боовны нунтаг болон 1/2 цайны халбага давс нэмээд сайтар холино.
3. Харин холигч савандаа зөөлөн нялцгай болсон маслоо сахартай холиод хоорондоо сайн холилдоод ирэхээр нь өндөг болон ванилны охь нэмж хийнэ.
4.Холигчныхоо хурдыг удаашруулаад гурилаа бага багаар хийхийн хажуугаар сүүгээ бас нэмж хийнэ.
5. Бэлэн болсон зуурмагаа кекснийхээ саванд ижил хэмжээтэй хувааж хийнэ.
6. Ойролцоогоор 20 мин жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүр модоор кексээ хатгаж үзэж мэднэ. Хэрэв чигчлүүр мод цэвэрхэн гарч ирвэл таны кекс бэлэн болсон гэсэн үг. Бэлэн болсон кексээ савтай нь 5 мин байлгаж хөргөөнө.
7.Хөрч байх хугацаанд нь сахарын пудр болон нунтаг какао 1/2 цайны халбага давсаа сайтар холиод дээрээс нь 2  цайны халбага сүү болон 1/2 цайны халбага ванилны охь нэмж хутгана. 1 мин орчим зөөлөн нялцгай зуурмаг хэлбэртэй болтол нь хутгана.




 8. Жижиг бөөрөнхий халбагаар кекснийхээ оройн хэсгээс цэвэрхэн хутгаж аваад жимсний чанамалаа хийгээл эргүүлэн таглана. Кекснийхээ дээд талыг бэлэн болсон шоколадаараа бүрээд орой дээр нь бөөрөлзгөнөө тавьж чимээд л таны кекс бэлэн боллоо.
 Миний хэрэглэдэг холигч хэрэг болж магад гэсэн үүднээс зургийг нь орууллаа.

Гадил болон зайрмагны шейк

Энэхүү шейкийг хийхэд амархан бөгөөд орц нь ч элбэг тул зуны халуун өдрүүдэд магадгүй таны уух дуртай шейкийн нэг ч болж болох юм.
Орц:
1 гадил (хальсалж шоо хэлбэртэй хэрчэнэ)
2 зайрмагны халбага дүүрэн сүүтэй юмуу ванилны зайрмаг.
200 мл сүү
1 цайны халбага буюу 5мл ванилны охь.
2-3 ш мөс

Орцоо холигчиндоо хийж 2-3 мин холиод л таны шейк бэлэн боллоо.

Гэгээн Хайрын баярын мэнд

Хорвоогийн бүх хосуудыг хайрын бурхан ивээх болтугай намайг ч бас ивээгээрэй. Блог нээгээд тун удалгүй гэгээн хайрын баяр боллоо. Ганцаараа ч гэсэн сэтгэл санаа өөдрөг байнаа блог минь хамт байгаа болхоор эндээ өөрт байгаа хайраа хуваалцчихая.Ганц хосуудын баяр ч гэсэн найзууддаа бас найзын хайраа илэрхийлээд гараа гаргаад сайхан торт хийж өгөөд баяртай байнаа.
Цаг нь болохоор жинхэнэ хайртайгаа учираад энэ баярыг гайхалтай сайхан тэмдэглэх өдөр ирэх байхаа. Цаг нь болоогүй болоод л учираагүй яваа байх л да хүлээх хугацаандаа зүгээр суугаад яахав шинийг сурч мэдэж өөрийгөө хөгжүүлэе тиймээ.




Элсэнд дуссан бороон дусал эгшин зуур шингэдэг бол
Зүрхэнд шингэсэн хайр эцсээ хүртэл тэмцдэг юм шүү.
Сайхан хайр гэж байдаг юм шүү олвол битгий алдаарай.

Энгийн хэрнээ үзэмжтэй цэцгийн сав хийх арга

Хавар ирлээ бүсгүйчүүдээ. Бүсгүй таны өрөөнд нэг л сайхан цэцэг дутагдаад байна уу? Энгийн хирнээ классик бас содон харагдах цэцгийн сав болон баглааг хэрхэн ойр зуурын материал ашиглан бэлдэх талаар зөвлөе. Танд янз бүрийн хэлбэр хэмжээтэй шил лонх болон таны дуртай цэцгийн баглаа байхад л хангалттай. Таны цэцэг ямар ч байж болно амьд эсвэл хиймэл. Миний хувьд би сараана болон алтан зул цэцгэнд дуртай.Өрөө дүүрэн сайхан цэцэгийн үнэр ханхлаад л сайхан шүү. Таны сонгосон шил болон лонх ямар ч цаас бас зураасгүй тунгалах байх тусмаа сайн шүү. Сонгосон шил лонхоо сайтар угаагаад сайхан тунгалаг болохоор нь цэцэгнүүдээ нэг нэгээр нь салган шилнийхээ өндөр намыг нь харж байгаад урт богино цэцэгнүүдээ устай лонхнууддаа хийнэ.
Тэгээд л та өөрт таалагдах байрлалаар зохицуулж ширээ болон цонхны тавцан тавиур дээр тавиад л болоо. Таны өрөө нэг л сайхан харагдаад ирж байгаа биз. =)

Sunday, February 13, 2011

Хөнжлийн даавуу болон дэр чимэглэх арга №2

Энэ арга бас энгийн хялбар танд бага зэрэг чөлөөт цаг хэрэггүй даавуу өөдөс утас зүү хайч байхад л хангалттай. Та өөртөө болон хүүхэддээ хөөрхөн шар шувуун дэр хийж өгсөн ч болно шүү дэ. Өөрөө сэтгэл гаргаж өөрөө хийсэн бэлэг хамгийн сайхан бэлэг биш гэж үү? Тэр тусмаа хөөрхөн шар шувуун дэрийг тань хайрт хань, хөөрхөн алаг үр анд найз тань хараад үргэлж таныг санах болно шүү дэ. Та доорх зургийг хараад л гурвалжин дугуй дүрс хайчлаарай. Дараа нь томхон хуучин дэрний уутны дээд хэсгээс нь тойрог хэлбэртэй хайчилаад авахад толгой их бие чих гараал ирж байгаа биз. Одоо зурагт үзүүлсний дагуу даавуунуудаа том жижиг хэлбэр дүрсийгнь харж байгаад дэрэн дээрээ оёж дуусахад таны хөөрхөн шар шувуу бэлэн болно.
Та доорх зурагнаас харж байгаад л хүссэнээрээ чимэглээрэй. Жаахан урт чих хийгээд хөөрхөн урл талд нь 2 шүд оёчиход туулай болчихно. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ.

Хөнжлийн даавуу болон дэр чимэглэх арга №1


Энгийн бөгөөд хялбар аргаар ор дэрний даавууг хэрхэн чимэглэх талаар орууллаа. Танд хэрэггүй хуучин даавуу болон элдэв янзын хэлбэр хээтэй даавуу өөдөс зэрэг материалууд гэр оронд тань зөндөө л байгаа биз. Хэрэв тийм бол тэдгээр гэрт илүүдээд байдаг материал болон зүү утас ашиглаад л та өөрийнхөө ор дэрнийхээ даавууг хөөрхөн чимэглэчихнэ гээд боддо. Та доорх аргыг туршаад үзээрэй. Цэцэгнийхээ дэлбээг том жижиг хэмжээтэй хайчилаад зурганд харуулсан шиг утасаа гүйлгээд татахад таны цэцэг бэлэн болно. Бэлэн болсон цэцэгээ та дэрэндээ бэхэлж оёод л та сайхан цэцэгтэй дэртэй болчихлоо. Хөнжлийн даавуун дээр мөн ялгаагүй. Хэрэв хүсвэл та навч нэмчихсэн ч болно шүү дэ.


Тарвас болон гүзээлзгэний жүүс

Энэхүү жүүс нь хийхэд амархан Ц витаминаар баялаг юм.

Орц:
3 аяга тарвас
2 аяга гүзээлзгэнэ (хөлдөөсөн байж болно)
1/2 буюу тал лемон (жүүсийг нь ашиглана)
3-5 ширхэг мөс

Тарвас болон гүзээлзгэнээ дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Бүх орцоо холигчонд хийгээд лемоноосоо шахаж гаргасан жүүсээ мөн нэмээд холигчондоо холиод л таны жүүс бэлэн боллоо.

Төрсөн өдрийн бялуу хийх

Миний хамгийн анх хийсэн бялуу жимстэй төрсөн өдрийн бялуу. Хийхэд амархан орц нь энгийн тул ажиллагаа бага. Хэмжих нэгжийг нь англи болон монгол дээр бичлээ магадгүй танд хэрэг болох байх гэсэн үүднээс.
Орц:
200 гр масло                                                            ( 1 cup butter)
400 гр сахар                                                             (2 cup white cane sugar)
1 цайны халбага Ванилин охь                               ( 1 teaspoon vanilla extract)
4 өндөг                                                                     ( 4 large egg)
3 цайны халбага нарийн боов хийх нунтаг          (3 teaspoon baking powder)
600 гр гурил                                                             (3 cup flour)
200 гр сүү                                                                 ( 1 cup milk)
Чимх давс

Чимэглэхэд:
300 мл тослог ихтэй сүү
300 гр гүзээлзгэнэ
200гр  нэрс
Тортоо чийглэн зөөлөм амт оруулахад:
2 цайны халбага зөгийн бал
200 мл ус
200 гр сахар
1 цайны халбага Ванилин охь

1. Зуухаа 350 (F) буюу 175 (C) хэмд халаана. 9х13 инч хэмжээтэй нэг  том тортны дугуй төмөр сав эсвэл 3 ширхэг 8 юмуу 9 инч  тортны дугуй төмөр сав бэлдэнэ.
2.Маслыг өрөөний температурд зөөлөн нялцгай болтол байлгана. Яарч байгаа үед печэнд хйигээд жаахан халаачиж болно. Сахар болон маслыг холигчдоо хийн бие биедээ уусаад ирэх үед нь ванилны охь нэмж холино.
3. Өндөгөө зуурмагтаа нэмж холино.
4. Нарийн боовны нунтаг болон гурилтаа тусдаа саванд хэмжиж хийгээд чимх давс нэмэн сайн холиод зуурмагтаа бага багаар нэмж холино.
5. Зуурмагаа хэвэнд хийнэ.Тортныхаа савыг маслоор тослоод жаахан гурил цацчихаад бэлэн болсон зуурмагаа хийвэл таны торт наалдахгүй.
 Дунджаар 25-35 минут жигнэнэ.

6. Тортоо чийглэх сироп бэлдэх амархан. Ус болон сахараа хольж халаагаад сахар усанд хайлж дуусахад зөгийн балаа нэмээд уусаж дуусахад нь ванилний охь нэмэн жаахан халаагаад хөргөнө.
7. Сүүгээ холигчид хийн өтгөн крем болтол хутгана. Удаанаар эхлээд хурдаа бага багаар нэмж хутгана. Жимсээ угаагаад өөрийн хүссэн хэлбэр хэмжээтэй хэрчинэ.
8. Тортоо бэлэн болонгуут тортны төмөр савтай нь 30 мин орчим хөргөөд савнаас нь салгана.
Бэлэн болсон тортон дээрээ сиропоо цацаж чийглэнэ.
9. Тортныхоо дундуур зүсээд сүүн крем болон жимсээ түрхэж тавиад дараагийн үеийг давхарлан тавиад тортоо бүтэн сүүн кремээрээ бүрээд өөрийн тааллаараа чимнэ дэ.Энэхүү тортыг хийхэд танд 1-2 цаг л шаардагдана.

Friday, February 11, 2011

* ★Hello my dear blog ♥ღ♪

Өнөөдөр 2011 оны 2 сарын 11.
Сайн уу миний шинэхэн блог минь.
Миний мөрөөдлийн нэг бол тохилог жижигхэн сэтгэлд дулаахан орж ирсэн хүн бүрт бяцхан баяр баясгалан бэлэглэдэг аз жаргал дүүрэн кафетай болох.Тэгээд кафедаа хамгийн сайхан цэцэглэдэг цэцэг бүрийн тарьж ургуулан яаг л цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэт орчин бүрдүүлээд хамгийн сайхан аз жаргалын өнгөөр ханаа будаад өдөр бүр шинэ нарийн боов бялуу хийж амттай кофе болон шинэхэн жимсний жүүсээр үйлчлэх болно. Хүн мөрөөдөж чадаж байвал мөрөөдөлөө биелүүлж чадна гэдэг болохоор нэг л өдөр энэ кафегаа би нээх болноо. Хүнд жаахан ч гэсэн баяр баясгалан бэлэглээд түүнээсээ өөрөө аз жаргалыг мэдрэх хамгийн сайхан. Хэн нэгэн надад чин сэтгэлийн сайхан инээмсэглэл бэлэглэхэд би өөрийн эрхгүй баярладаг тэгээд тэр өдөржингөө сэтгэл санаа өөдрөг сайхан өнгөрдөг шүү.  Би цэцэг тарьж янз бүрийн нарийн боов бялуу бас смүүтие хийх дуртай. Хүн өөрийнхөө хийх дуртай зүйлээ хамгийн сайн хийдэг гэдэг болохоор энгийн хэрнээ энэ хүсэл минь биелэх байхаа.