Sunday, May 22, 2011

Бөөрөлзгөнтэй амтат нарийн боов

Орц:
100 гр масло өрөөнөө температурт гэсгээж зөөлөн болгосон байх
200 гр бор сахар
1 цайны халбага ванилны охь
1 том өндөг
220 гр гурил
3/4 цайны халбага хүнсний сода
1/4 цайны халбага нарийн боов хийх нунтаг
1/2 цайны халбага давс
200 мл тослог ихтэй сүү
3/4 өтгөрүүлсэн сүү
200 гр шинэ бөөрөлзгөнө
Нунтаг сахар чимэглэхэд бага хэмжээгээр

1. Зуухаа 175 цельс градусд халаана. Том саванд цахилгаан холигч ашиглаад масло болон сахараа бие биеэнд нь уустал нь хутгана. Өндөг болон ванилны охь нэмж холино. Тусдаа саванд гурил давс,хүнсний сода болон нарийн боов хийх нунтагаа холино. Сахар болон маслоны зуурмаган дээрээ тослог ихтэй сүү болон холисон гурилаа ээлжлүүлэн хийнэ. Зуурмагаа сайтар холиод хавтгай нарийн боов хийх хуудсан дээр хооронд нь 5 см зайтай 30 гр орчимоор буюу 2 том халбага хэмжээтэй байрлуулна. 15-17 мин алтан шаргал өнгөтэй болтол нь жигнэнэ.

2. Дунд зэрэг саванд өтгөрүүлсэн сүү болон 50 гр бор сахараа нэмж холиод крем болтол нь холино. Бөөрөлзгөнөө нухашлаад сүүн крем дээр нэмж хийн холино.


3.Жигнэмэгнийхээ нэг талд бөөрөлзгөний кремээ түрхээд дахиад нэг жигнэмэг нэмж тавиад хавчуурга шиг болгоод нунтаг сахараа дээрээс нь цацаад л бэлэн боллоо.

Бодол №4

Үдийн мэнд блогхон минь. Өөрийн жижигхэн орон зайдаа орж ирэлгүй ямар их удчихваа. Магадгүй сэтгэл санаа минь өдийг хүртэл тогтворгүй байсын боловуу да. Хэдэн өдөр үргэлжилсэн бороо орсон хүйтэн гунигтай өдрүүд өнөөдөр л дуусаж байх шиг. Яг л миний сэтгэл санаатай адилхан өдрүүд болж өнгөрлөө. Гэхдээ өнөөдрөөс эхэлж нартай сайхан гэгээлэг зуны өдрүүд шиг өөрийнхөө сэтгэлд гунигийн хар үүл дахиж хуримтлуулахгүйэ. Гадаа дулаахан зөөлөн салхи үлээгээд л энэ салхинд илбүүлээд суугаад л баймаар байна.
Яг энэ мөчид би өөрийнхөө бурханаас илгээсэн сайн найз нөхдийнхөө талаар бодож сууна. Тэдэнгүй бол би яах байснаа үнэхээр мэдэхгүйм. Сэтгэлээр унаж хүнд бэрх үе тохиоход минь үргэлж дэргэд минь намайг гэх найзуудтай би азтай хүн. Хүнд үед нүүрээ буруулах хуурамч төрхгүй үнэнч сайхан найзууддаа баярлалаа.